Кёкүтэнхо Н.Цэвэгням эх орондоо ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын нацу башёд түрүүлж, макүүчи зиндаанд анхны түрүүгээ авсан Кёкүтэнхо Н.Цэвэгням, Харумафүжи Д.Бямбадорж нар эх орондоо ирлээ. Тэд өнөөдөр болох  “Их Монголын алтан одод-2″ сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцох төдийгүй 14.00 цагт “Бөхийн өргөө”-нд 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх юм. Мөн “Эх нялхсын эрдэм шинжилгээний төв”-д 20 сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж,  нярайн тасгийг тохижуулах аж.  “Их Монголын Алтан одод-2”  шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод сагсан бөмбөгөөр өрсөлдөх бол хоёрдугаар хэсэгт сумочид болон үндэсний бөхчүүд тоглоно. Тоглолтонд бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөс гадна шоуны үеэр олон төрлийн  сонирхолтой тэмцээнүүд болох юм.  Үзэгчдийн дунд тэмцээн зохион байгуулагдах  тэмцээний ялагчид Их аварга Хакухо гарын бэлгээ гардуулна. Дашрамд дуулгахад Кёкүтэнхо Н.Цэвэгням өмнөх Их Монголын алтан одод шоунд анх удаа оролцож буй юм.

Э.Саран

www.UNEN.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top