“Их Монголын алтан одод-2” хүмүүнлэгийн шоу тоглолтод оролцохоор нацу башё өндөрлөмөгц эх орны зүг хүлгийн жолоо залсан сумочид болоод үндэсний бөхийн цолтнуудын сагсан бөмбөгийн талбар дахь сонирхолтой “тулаан” өнөөдөр болно. “Бөхийн өргөө”-нд 18.00 цагт эхлэх шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод сагсан бөмбөгөөр өрсөлдөх бол хоёрдугаар хэсэгт энэ цагийн хүчтэнүүд болох сумочид, үндэсний бөхчүүд тоглоно. Түүнчлэн бусад сонирхолтой олон тэмцээн болохоос гадна үзэгч, хөгжөөн дэмжигчдийг ч их аварга Хакухогийн гарын бэлэг хүлээж байгаа юм. Тасалбарын үнэ 15000 мянган төгрөг. Онцлог нь шоу тоглолтоос олсон орлогыг 100 хувь хүмүүнлэгийн үйлст зориулна. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Мон лаа” компани ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )