Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил, Монгол хүн мэргэжлийн сумод барилдсаны 20 жилийн ойтой давхцан Монголын сумочдын 50 дахь түрүүг авсан хүн бол Кёкүтэнхо Н.Цэвэгням. Тэрээр сумод барилдах 20 жилийн хугацаанд Таканохана их аваргын 794 давааг ардаа орхиж 800 дахь давааг авсанаар их амжилтын эзэн болсон юм. Түүний барилддаг байсан Ошима дэвжээг татан буулгахад нь зодог тайлж дэвжээгээ өвлөх бодолтой байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод чадаагүй гэдэг. Хэрэв зодог тайлсан бол өнөөдрийн энэ их амжилтанд хүрч чадахгүй байсан билээ. Түүнийг Японы эзэн хааны цомыг авахад их аварга Даваажаргал тугийг нь барьж ихэд хүндэтгэл үзүүлсэн байна. Цаашид Кёкүтэнхо Н.Цэвэгням амжилтаа улам ахиулахын төлөө улам их хичээх болно хэмээжээ.
Д.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )