Дэлхийн цомын төлөөх чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Ирэх 26-27-ны өдрүүдэд Токио хотноо дэлхийн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн цомын төлөө тэмцээн эхлэх гэж байна. Уг тэмцээнд 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний найман байранд орсон шилдэг багууд өрсөлдөхөөс манай улсын шигшээ баг ч багтсан юм.

Дөнгөж сая тэмцээний сугалаа явагдаж, манай тамирчид “В” хэсэгт Канад, Азербайжан, ОХУ-ын багуудтай өрсөлдөхөөр болжээ. Харин “А” хэсэгт Япон, Украйн, АНУ, Хятадын хүчтэй багууд халз тулахаар болсон байна. Хэсгийн барилдаанууд маргааш тойргоор явагдаж өндөрлөх бол хэсэгтээ тэргүүлсэн багууд аваргын төлөө, удаалсан багууд хүрэл цомын төлөө ням гаригт хүч үзэх юм.

Манай улсын багийн дасгалжуулагчаар чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Цэрэнсодном, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нар ажиллаж, олон улсын шүүгч Х.Ганболд тэмцээний шүүхийн бүрэлдэхүүнд багтаж байгаа ажээ.

Монголоос оролцох баг, тамирчид:
48 кг - Э.Нарангэрэл/ОУХМ/, Б.Даваасүрэн
51 кг - Д.Отгонцэцэг / ОУХМ, 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальт/
55 кг - Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/, С.Цэрэнчимэд
59 кг - Т.Мөнхтуяа /ОУХМ/
63 кг - С.Батцэцэг /гавьяат тамирчин, 2010 оны Дэлхийн аварга/
67 кг - О.Насанбурмаа / гавьяат тамирчин, 2008, 2011 оны ДАШТ-ий хошой хүрэл медальт/
72 кг - Б.Одончимэг /ОУХМ, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт/, Г.Наранчимэг /2010 оны Азийн наадмын аварга/, О.Бурмаа /2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт/

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top