Британийн тамирчин бүсгүйчүүд Лондонд болох Олимпын наадамдаа бага ч гэсэн хөрөнгө мөнгө цуглуулах үйлсэд зориулан нүцгэлжээ. Усан доор авахуулсан эрос зураг авалтанд Их Британийн усан спортын шигшээ багийн 12 тамирчин оролцжээ. Гэрэл зурагчин Энди Хупер бүсгүйчүүдийн зургийг тусгай зориулалтын камераар усан санд авчээ. Зураг авалтын үеэр хүчилтөрөгчийн аппарат бүхий хоёр ч аврагч ажиллажээ. Тамирчин болгон тус тусдаа зураг авалтанд оролцсон тул ажил багагүй хүндрэлтэй байсан гэнэ. Харин дараа нь зургийг нэгтгэн композици хийжээ.
Р.Слава zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )