ОУХМ Б.Ганбаатараар ахлуулсан “Хөх тэнгэр 2012” уулчдын баг Монголоос анх удаагаа баг бүрдүүлэн ноён оргил Эверестэд авирахаар гуравдугаар сарын 29-ний өдөр явсан билээ. Удахгүй болох “Лондон-2012” олимпийг угтан Монголын тамирчдын ялалтыг бэлэгдэн Монголын үндэсний олимпийн хороо болон хамтран ажиллагч МоАХ-ны тугийг дэлхийн дээвэр ноён оргилд мандуулсан бөгөөд өнөөдөр тэд эх орондоо ирэх гэж байна. Тус багийнхан аяллынхаа талаар спорт сонирхогч түмэндээ уламжлахаар 17 цагт Хан-Уул дүүрэгт орших Палас зочид буудалд уулзалт хийх аж.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )