Энэ хөдөлгөөний гишүүд Киев хотын төвд орших хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах наадмын билэг тэмдэгийн өмнө том хэмжээтэй эрхтэний дүрслэлийг байршуулжээ. Түүний дээр “F…K” гэсэн бичгийг ч үлдээсэн байна. Тэд үүгээрээ өөрийн орныг нь зорин урсах секс-аялал зуулчлалыг эсэргүүцэж байгаа аж. Өдгөө аль хэдийн Украинийг зорих биеэ үнэлэгчдийн өргөн цуваа эхэлсэн гэж тэд үзэж байна. Үүгээрээ сексийн хямд үйлчилгээ ихээр бий болж улмаар охид бүсгүйчүүд, залууст аюул занал нүүрлэх, цаашлаад улс орных нь нүүр царай, нэр хүндэд ч муугаар нөлөөлнө гэжээ. FEMEN-ий арт группын үйлдэл цаашдаа ч тэмцээний үеэр үргэлжлэнэ гэдгийг тэд мэдэгдээд байгаа юм.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )