Өчигдөр “TV-9”, “ETV”-ийн уран бүтээлчид Евро 2012 тэмцээн эхлэх болсонтой холбогдуулан “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Европын 56 улсаас шигшигдсэн шилдэг 16 багийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр 23.00 цагт эхэлнэ. 14 дэх удаагийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн энэхүү тэмцээнийг нээлтээс нь хаалт хүртэлх бүх тэмцээнийг алгасалгүй шууд дамжуулах албан ёсны эрхийг “TV-9”, “ETV” телевиз эзэмшиж байгаа юм. Тэд “Евро-2012”-ын лого, эмблем ашиглах аливаа арга хэмжээ, зар сурталчилгаа явуулах, тойм нэвтрүүлгийг зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг хориглож байгаа бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд торгуултайг анхаарууллаа.
Шууд нэвтрүүлгийн бэлтгэл ажил үндсэндээ дууссан бөгөөд 3D тайз засчээ. Онцолж хэлэхэд, өнгөрсөн 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Испани, Голланд, Германы шалгарсан баг бүрэн бүрэлдэхүүнээрээ орж байгаа нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татах нь ойлгомжтой. “Евро 2012” тэмцээний анхны тоглолт зохион байгуулагч орон Польш, харин тэдний эсрэг Грек улс өчигдөр манай цагаар 00:00 цагт Варшав хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Харин хоёр дахь тоглолт 02:45 минутад Орос, Чех улсын тоглолтоор үргэлжилсэн юм.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )