Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах “Евро 2012”-ын хоёр дахь өдрийн тоглолт өнөөдөр шөнийн 00 цагаас Голланд-Данийн тоглолтоор эхэлнэ. Түүнчлэн 02.45-аас Герман-Португалтай тоглох юм. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд болоод сонирхогчдын “Үхлийн хэсэг” хэмээн нэрлэсэн энэ хэсгийн эхний тоглолтын өмнө Голландын шигшээгийн ахлах дасгалжуулагч Берт Ван Марвейк “Би Даничуудын сөрөг довтолгооноос эмээж байна” хэмээн мэдэгджээ.
Харин Португалын шигшээ багийн дасгалжуулагч Паулу Бенту “Германы шигшээ хүчтэй ч бид хожих боломжтой” гэж мэдэгдсэн байна. Харин Германы дасгалжуулагч Йоахим Лев “Португалын шигшээ ямар ч багийг хожиж мэдэхээр хүчтэй баг” хэмээн хэлжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )