Мэдээж хэрэг тоглолтын гол баатраар Данийн багийн 29 настай Михайл Кронн-Дели тодорсон бол “анти” гол дүрээр Голландын Аррен Роббеныг онцолъё.
Данийн багийн ахлагч Ливерпүүл багт тоглодог Даниел Аггерын хэлж байснаар тэд Голландын багаас ерөөсөө эмээсэнгүй тун тайван тоглолтыг үзүүлж анхныхаа хожлыг итгэлтэйгээр авлаа. Аггер, Роммедаль, Кронн-Дели, Зимлинг гээд Данийн багийн тоглогчид өөртөө итгэлтэй тоглолтыг үзүүлж хамгийн хэцүү гэгдэж буй хэсгээс тун хэрэгтэй хожлыг авлаа.
Тоглолтын цорын ганц гоолыг 24 дэх минутанд Данийн лигийн Брондби багт тоглодог Михайл Кронн-Дели оруулж багаа ялалтанд хүргэлээ. Тус тоглолтонд 3 шар хуудас олгогдсон бөгөөд Голландын багийн ахлагч Ван Боммел, Данийн Поулсен, Квист нар эзэд нь юм.
Данийн баг дараагийн тоглолтоо ирэх лхагва гарагт Португалтай хийх бол Голландууд Германы багтай мөн тэр орой тулах хуваарьтай.
Статистик : Бөмбөг эзэмшилт: Голланд 53% : Дани 47%
Гоолын оролдлого: Голланд 28 : Дани 8
Хаалгаа оносон цохилт: Голланд 8 : Дани 8
Булангийн цохилт: Голланд 11 : Дани 4
Довтолгоо: Голланд 48 : Дани 31
Томоохон боломж: Голланд 4 : Дани 1
Шар хуудас: Голланд 1 : Дани 2
www.hiimori.mn
Сэтгэгдэл ( 0 )