Евро 2012: Англи – Франц. Хэн нь илүүрхэх бол

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 11

Тус тоглолтонд хагас хамгаалагч, довтлогч нар голлох үүрэг гүйцэтгэх үү, эсвэл хаалгач, хамгаалагч нар давамгайлах уу? Мөн хэний ар тал илүү вэ? гэж асуувал хүн бүр л янз янзаар хариулах байх. Харин яг одоогийн нөхцөл байдал дахь тоглолтын өмнөх анализийг хийж үзье. 

Англи – Францын тоглолтын түүхийн хувьд тэд анх 1923 оноос эхлэн учраа таарч эхэлсэн ба нийт 28 удаа учраа таарч 16 удаа Англичууд, 8 удаа Францууд хожиж, 4 удаад нь тэнцээгээр өндөрлөж байжээ.

Английн багийн хувьд Жеррард мэдээж тоглолтыг удирдаж тоглох нь ойлгожтой. Харин Английн арын шугам ерөнхийдөө Э.Коул, Ж.Терри, Ж.Лескотт нараас ихэд хамаарна. Терри л асуудал гаргахгүй бол хамгаалалт нь ерөнхийдөө харьцангуй дажгүй. Довтолгооны хувьд Жеррард, Э.Янг, Д.Велбэк нарын хослол болон ойлголцлоос Францын багийг хэрхэх ихээхэн нь хамаарна. Тоглолтын гол баатраар Янг тодрох боломжтой. 

Харин Гурван өнгөтнүүдийн хувьд Риберигийн хэр их хөдөлмөрлөхөөс, Бенземагийн гүйцэтгэл хэр байхаас, Насри, Бен Арфа нар хэр тэсрэлттэй болон ухаалаг тоглолт үзүүлэхээс ихэд хамаарна. Хамгаалалтын хувьд А.Рами, П.Эвра, А.Диарра нар найдвартай байх боломжтой. 

Хожсоны хувьд  4-4-2 хувилбарыг сонгох магадлал хамгийн өндөр. Харин Францын баг 4-3-3 гэсэн хувилбарыг болуу. Тоглолтын үр дүн 2:2, эсвэл 1:2-р Францын талд бага зэрэг давуутайгаар байна гэсэн таамаг дэвшүүлье. 
Гарааны тоглогчид: 

Англи: Ж.Харт, Г.Жонсон, Ж.Лескотт, Ж.Терри, Э.Коул, С.Жеррард, С.Паркер, Ж.Милнер, Т.Вэлкотт, Э.Янг, Д.Велбэк 

Франц: Уго Ллорис, Ф.Мексес, А.Рами, П.Эвра, М.Дебучи, А.Диарра, Ф.Малуда, Ё.Кабаяа, С.Насри, Ф.Рибери, К.Бензема 

Хийморь.мн     hiimori_s@yahoo.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top