Саудын Араб эмэгтэй тамирчдаа Олимпод оролцуулахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 12

Саудын Арабын засгийн газар, Олимпийн хорооны удирдлагууд энэ зуны олимпод хөнгөн атлетикийн төрөлд сойсон эмэгтэй тамирчдаа оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар Саудын Арабын спортын салбарын сайд Навар Аль Файсал “Манай улсад эмэгтэйчүүдийн гэх тодотголтой тэмцээн уралдаан байх нь зохисгүй явдал. Хэзээ ч байх ёсгүй. Цаашид хөнгөн атлетикийн төрөлд эмэгтэй тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэрийг хэлэлцэж байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэд Ливи, Катар, Бахрейн зэрэг улсуудад эмэгтэй тамирчдаа оролцуулахгүй байхыг уриалсан байна. Энэ шийдвэрийн хамгийн гол зорилго нь барууны улсуудын тэргүүнүүдэд тусгаар тив гэдгээ мэдрүүлэхэд оршиж байгаа аж. Харин энэ асуудлыг дэлхий Олимпийн хороо эцэслэн шийдвэрлээгүй байна.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top