Евро-2012 болж байгаа энэ цаг үед хөгжөөн дэмжигчдийн хооронд маргаан, зодоон гарах нь энгийн үзэгдэл болоод байна. Тэдгээрээс хамгийн том нь өчигдөр буюу Польш-Оросын тоглолтын дараа Варшав хотноо 12,000 гаруй хөгжөөн дэмжигч хооронд болсон зодоон байлаа. Зодооны улмаас 11 хүн гэмтсэн бөгөөд 123 “танхай” этгээдийг баривчилсан талаар Польшийн цагдаагийн газраас мэдээллээ.
Эмч нарын хэлж байгаагаар гэмтсэн залуусын ихэнх нь зөөлөн эдийн гэмтэлтэй, зарим нэгнийх нь яс хугарсан аж.
Харин цагдаа нар бичлэг нягтлан үзэж байгаад зодоонд оролцсон, баривчлагдаагүй этгээдүүдийг баривчлах ажээ. Зодооныг болиулахын тулд Польшийн цагдаа нар анхааруулах үүднээс тэнгэр рүү буудсан ч үр дүн гараагүй байна. Улмаар усаар шүршиж, нулимс асгаруулагч хэрэглэсэн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )