Оросын хөлбөмбөгчид шийтгүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14


Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид багаа  шийтгүүлэх хүртэл “үймүүлэх” тохиолдол цөөнгүй бий. Тэгвэл  ОХУ-ын шигшээ багийн  хөгжөөн дэмжигчид өнгөрөгч бямба гарагт Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах албаны ажилтны “тоосыг гөвсөн”, тэмцээний нээлтийн өдөр дараа танхайрч, мягмар гаригийн шөнө Польшийн хөгжөөн дэмжигчидтэй нударга зөрүүлсэн юм. Үүний улмаас  UEFA-гаас тус улсын шигшээ багт шийтгэл хүлээлгэхээр болж байна. Өөрөөр хэлбэл ОХУ-ын  хөлбөмбөгийн холбоонд 120 мянган еврогийн мөнгөн торгууль ногдуулж, хөгжөөн дэмжигчид дахин зүй бус үйлдэл гаргавал Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатнаас зургаан оноо хасах сануулга өгсөн байна. Гэхдээ ОХУ-ын шигшээ баг гурав хоногийн дотор давж заалдах боломжтой гэнэ.

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top