Испанийн дээдсийн хүрээний гэгддэг янхан Моника Минт Лондонгийн "Тоттенхэм" багийн довтлогч Питер Краучтэй унтсан гэх мэдээллийг News of the World-д өгсөн ярилцлагатаа дурьджээ. Крауч нь Британийн зартай модель Эбби Клэнситэй үерхдэг.
–Би үнэхээр итгэхгүй байна. Питер тийм сайхан бүсгүйтэй үерхдэг, хамт амьдардаг байж намайг гэртээ аваачаад секс хийснийхээ төлөө мөнгө төлнө гэж би төсөөлөөгүй хэмээн биеэ үнэлэгч Моника ярьсан байна. Түүний батлаж байгаагаар хөлбөмбөгчин эр нэг шөнийг хамт өнгөрүүлснийхээ төлөө Моникад 1000 евро төлсөн гэжээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )