Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” буурал тивээр аялж, Монголынхоо сагсан бөмбөгийг сурталчлаад иржээ. Өмнө нь Европын орнуудаар аялж, сагсчидтай нь халз тоглолт хийж байсан удаа үгүй. Тэд энэхүү арга хэмжээгээрээ анхдагч болж, Монголын сагсан бөмбөгийг буурал тивд таниулахад үнэтэй хувь нэмэр орууллаа. Эх орондоо ирээд долоо хонож байгаа тэд өчигдөр аялан тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд гадныханд өөрсдийн ур чадвараа бүрэн харуулж чадсан гэдгийг хэлж байв. Уг аялан тоглолтыг Монголын сагсан бөмбөгийн холбооны 50, Монголд сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний 66 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан аж.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )