Б.СЭР-ОД ЛОНДОНГИЙН МАРАФОНД....

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

2012 оны Лондонгийн олимпийн марафоны төрөлд анх удаа манай тамирчин оролцохоор болжээ. Дэлхийн топ таван марафон гүйлтийн нэг болох Лондонгийн марафон жил бүрийн хавар болдог.

1981 оноос хойш тасралтгүй зохиогдсоор ирсэн тус наадмын төрөлд энэ жил 50 мянга гаруй хүн оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Үүнээс Монголын марафон  гүйлтийн спортын шилдэг тамирчин, ОУХМ Б.Сэр-Од багтжээ. Манай тамирчин эхний аравт багтаж, олимпийн эрхээ биелүүлэх, хувийн дээд амжилтаа ахиулах зорилго өвөртлөн явж байгаа юм байна. ОУХМ Б.Сэр-Од Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд хамгийн сүүлд тогтоосон түүний амжилт хоёр цаг, 12 минут, 42 секундээр хадгалагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top