Факт: Евро 2012-ын дуулиан шуугианаас...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

1.     2012 оны цомыг найман кг цэвэр мөнгөөр бүтээжээ. Үнэ нь ойролцоогоор 20.000 евро

2.     Энэ Зүүн Европт болж байгаа анхны аварга шалгаруулах тэмцээн

3.     Энэ удаад нийтдээ 368 тамирчин оролцож байна

4.   Тэмцээний дараа хоёр хөлбөмбөгчин Европ дахь карьераа орхино. Робби Кин Америк руу харин Кристиан Вильхельмссон Саудын Араб руу одно

5.     Ирландын нэг ч тоглогч нутгийхаа клубүүдэд тоглодоггүй

6.  Европын аваргын бүх цаг үеийн шилдэг довтлогч бол өнөөгийн УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини юм. Тэрээр 1984 онд таван тоглолтонд есөн гоол хийсэн юм

7.    Хамгийн залуу тоглогч нь Голландын Йетро Виллемс юм. Тэр одоо 18 нас, хоёр сартай

8.     Хамгийн ахмад нь Грекийн хаалгач Константинос Халкиас. Тэр 38-тай

9.     Италийн Эмануэль Жаккерини хамгийн намхан нь. Түүний өндөр 160 сантиметр

10.   Өнөөг хүртэл Европын аварга аль ч баг аваргын титмээ хамгаалаагүй байгаа. Энэ боломж Испаничуудад бий

11.   Германы шигшээ хамгийн туршлагатай нь. Тэд шигшээ тоглолтонд 10 удаа шалгарсан

12.    Тоглолт болж байгаа хамгийн хол хотуудын хоорондын зай 1850 километр. Украины Донецкоос польшийн Гданск хүртэл...

13.   Хамгийн том цэнгэлдэх хүрээлэн Киевт байна. Уг стадион 70-50 мянган хүний багтаамжтай

14.   Хамгийн бага багатаамжтай нь 32.767 хүний Львовын “Арена Львов” цэнгэлдэх

15.   Багтаа хамгийн олон тоглолт хийсэн тоглогч бол Испанийн хаалгач Икер Касильяс. Тэр одоо 130 дахь тоглолтоо хийж байна

16.   ФИФА-д хамгийн доод рейтингтэй нь Польш. Тэд чансааны 65-д бичигддэг

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top