Монголын софт теннисний холбооноос зохион байгуулж буй Фүжи Кенжийн нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд есөн байгууллагын 150 тамирчин зургаан багц медалийн төлөө ганцаарчилсан, хос, холимог болон багийн төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулжээ.
Софт теннисчид өнгөрсөн тавдугаар сард бүх ард түмний XIII их наадмын аваргуудаа шалгаруулсан. Одоо Тайвань Улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцохоор бэлтгэлдээ гарчээ. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй софт теннисний баг тамирчид 1999 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож ирсэн. БНСУ-д болсон XVI дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн билээ. Мөн өсвөрийн дэлхийн аваргаас анхны мөнгөн медалийг хосын төрлөөр авсан түүхтэй.
Тэмцээний дүнг танилцуулъя.
7-10 нас (охид)
1. Б.Сэвжидмаа
2. Б.Чинмөрөн
3. Б.Энхзул
4. Б.Монголжингоо
7-10 нас (хөвгүүд)
1. Н.Батзаяа
2. Б.Мөнхтуяа
3. Б.Сүхбат
4. Б.Эрдэнэбаатар
15-17 нас (охид)
1. н.Наранжаргал
2. Э.Болор
3. Б.Норовсүрэн
4. Б.Батцэцэг
15-17 нас (хөвгүүд)
1. Э.Тэлмэн
2. Г.Чингисболд
3. М.Амартүвшин
4. А.Тэмүжин
Б.НОМУУН
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )