Азийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Монголын сагсан бөмбөгийн холбооноос залуучуудын дунд сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Үндэсний шигшээ, дээд лиг, клубуудэд сонгон шалгаруулалт хийх бөгөөд 185 см-ээс дээш өндөртэй, 1994 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн залуусыг хамруулах аж. Тиймээс сагсан бөмбөгийн спортоор сонирхон хичээллэдэг залуусыг зургадугаар сарын 25-нд Спортын төв ордны "А" зааланд 12.00-15.00 цагт сонгон шалгаруулах юм байна.
Азийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болох юм. 22 дахь удаагийн тэмцээнд таван бүсээс шалгарсан 16 орны баг өрсөлдөнө. Тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид залуучуудын дэлхийн аваргад шар тивээ төлөөлөн оролцох эрхтэй болно.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )