Арлын оронд ид хаваа гайхуулах Монгол бөхчүүд сүүлийн жилүүдэд өрх гэрээ төвхнүүлээд тун чиг завгүй байцгаана. Дуу дуугаа аван гэрлэж байгаа тэд харин бас нэгнээ даган дуурайх мэт ижил нэртэй гуалиг бүсгүйчүүдтэй дэр нэгтгэж тоонот гэрт толгой холбож байгаа бололтой юм аа. Ямартай л Мооконами Г.Базарсад 2007 онд Н.Одгэрэл гэдэг бүсгүйтэй гэрлэж өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-нд хуримаа хийсэн бол Коорюү Мөнх-Оргил мөн л Одгэрэл гэх бүсгүйтэй гэрлэлтээ батлуулах вэ дээ. Одоо тэд Их аварга Хакухо шиг аварга болох л үлдэж байх шив дээ хэмээн үеийнхэн нь хошигнох вэ дээ. Ёстой нөгөө “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг энэ буюу.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )