Лондоны олимпийн наадам эхлэхэд 35 хоног үлджээ. Манай улсын үндэсний шигшээ багийн тамирчид бокс, чөлөөт, жүдо, хөнгөн атлетика, буудлага спорт, усан сэлэлт, байт харвааны төрөлд хурд хүчээ сорихоор бэлтгэлээ базааж байна. Дэлхийн хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны XXX Лондоны олимпод өнөөдрийн байдлаар нийт 29 тамирчин олимпийн эрхээ хүртээд буй. Энэ цаг үед тамирчид тус тусын бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа бол, байгууллага, хувь хүмүүс тэдэнд амжилт хүсч, сэтгэлийн бэлгээ өгсөөр байна.
Өчигдөр ИНЕГ-ын ажилчид өөрсдийн цалингаас 22 сая төгрөг хандивласан юм. Энэ нь ИНЕГ-ын ажилчдын нэг өдрийн цалин ажээ. Тамирчдад хандив өгөх ажиллагаанд ИНЕГ-ын дарга С.Батмөнх, БТСГ, "Олимп хөгжил" сангийн төлөөллүүд, ИНЕГ-ын тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын аварга Э.Бадар-Ууган нар оролцжээ.
Д.МЯГМАРЖАРГАЛ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )