Хакухо М.Даваажаргал кинонд тоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы "Earl grey Film" компаниас Япон, Монголын бейсболын хамтын ажиллагааны тухай "Монголын залуу бейсболчийн тэмдэглэл" уран сайхны кино хийж байна. Уг кино ирэх онд дэлгэцнээ гарах бөгөөд киноны гол дүрд Ёкозүна Хакухо М.Даваажаргал тоглох юм байна. Тус киноны зохиолыг Монголд бейсболын багшаар ажиллаж байсан япон залуугийн өдрийн тэмдэглэлээс сэдэвлэн бичжээ. Хакухо М.Даваажаргал Монголд бейсбол хөгжүүлэх чиглэлээр сүүлийн үед идэвхтэй ажиллаж байгаа төдийгүй Улаанбаатар хотод бейсболын сургууль нээх юм байна.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top