Т.Мөнхзул ганц ч хожигдолгүй түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Энэ сарын 9–19-ний өдрүүдэд Вьетнам улсын эртний нийслэл байсан Hue хотноо Ази номхон далайн орнуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн блиц, рапид, стандарт гэсэн гурван төрлөөр явагдаж дүнгээ гаргалаа.

Уг тэмцээнд “Монген” клубын багш Д.Төрмөнхөөр ахлуулсан өсвөрийн найман шатарчин болон нэг ахмад шатарчин оролцож нийт дөрвөн медаль хүртсэн байна.

Тэмцээний блиц төрөлд “Tridum E-security” ХХК болон “Монгол Контент” ХХК-ын тамирчин “Монген” клубын шатарчин Т.Мөнхзул охин нийт есөн өрөг тоглосноос ганц ч хожигдолгүй найман оноогоор түрүүлжээ.

Т.Мөнхзул жилийн өмнө уг тэмцээний стандарт төрөлд түрүүлж 9 настайдаа дэлхийн шатрын холбооны мастер цол хүртсэн юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top