Үндэсний лиг удахгүй эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний лигийн тэмцээн тав хоногийн дараа эхлэх гэж байна. Уг тэмцээнд “Эрчим”, “Хангарьд”, “Хоромхон”, Улаанбаатар дээд сургууль, “Улаанбаатар мазаалайнууд”, “Сэлэнгэ пресс”, “Хасын хүлгүүд”, “FC Ulaanbaatar” зэрэг баг оролцохоор болжээ. Энэ удаагийн лиг хоёр тойрог болж, нийлбэр дүнгээрээ аваргаа тодруулах юм.

Нэгдүгээр тойрог энэ сарын 30-наас долдугаар сарын 6-нд Эрдэнэт хотод явагдана. Харин сүүлийнх нь долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-нд нийслэл хотод болох тов гарчээ.

Өнгөрсөн жилийн лигт шинэ баг “FC Ulaanbaatar” өнгөлж, Улаанбаатар дээд сургууль мөнгөн медаль хүртсэн билээ. Үүнээс гадна манай улсын лигт гадаадын хөлбөмбөгчид ирж ур чадвараа сорьдог болоод байгаа. Тэгвэл энэ жил Сингапурын Давид Лоу хэмээх хөлбөмбөгч Монголын “Хоромхон” клубтэй гэрээ байгуулжээ. Давид Лоу нь Таиланд, Австрали, Унгар, Герман, АНУ-ын доод лигт тоглож байсан туршлагатай гэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top