Олимпод оролцох тамирчдад тус бүрт нь арван сая төгрөг гардууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир олимпийн наадамд оролцох тамирчиддаа баяр хүргэж, Монгол Улсынхаа төрийн далбааг Лондонгийн тэнгэрт мандуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж амжилт хүсч, тус бүрт 10 сая төгрөг гардуулан өглөө.
   
Олимпийн наадамд цагдаагийн байгууллагаас арван тамирчин оролцох эрх авснаас хөнгөн атлетикийн марафоны төрөлд МУГТ, цагдаагийн ахмад Сэр-Од, ОУХМ ахлагч Л.Отгонбаяр, жудо бөхийн төрөлд МУГТ, цагдаагийн ахлах дэслэгч М.Бундмаа, ахмад С.Мияарагчаа, чөлөөт бөхийн төрөлд МУГТ, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа, дэслэгч О.Бурмаа, боксын төрөлд ОУХМ, цагдаагийн дэслэгч Б.Түвшинбат, сонсогч МУГТ
Н.Төгсбат нар оролцоно.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top