"Олон улсын олимпийн өдөр" буюу зургадугаар сарын 22-нд Монголын үндэсний олимпийн хорооны дээд шагнал "Алтан од" одонгоор тав, "Алтан очир" одонгоор найм, "Олимпийн алдар" одонгоор хоёр хүнийг, мөн МҮОХ-ны "Алтан медаль"-ийг долоон хүнийг шагнаж урамшууллаа.
"Олимпийн алтан од" одонгоор Ц.Даржаа -Монгол улсын Гавьяат багш, БТС-ын ахмадын хорооны дарга, Р.Даваадалай /Монгол улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт/, Н.Энхбат /Монгол улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт/, Н.Баярсайхан /Монгол улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт/, Д.Нармандах /Монгол улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт/ шагнасан бол "Алтан очир" одонгоор, Ч.Дагвадорж /Тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД//, Б.Нямсүрэн /Буудлагын холбооны ЕНБД/ нарыг шагналаа.
Харин Т.Амаржаргал /Байт харвааны ЕНБД/, Ч.Амарсанаа /Ширээний теннисний холбооны ЕНБД/, Г.Нямдэлгэр /Талбайн теннисний холбооны ЕНБД/, Б.Дашдорж /Сагсан бөмбөгийн холбооны ЕНБД/, Д.Энхбаатар /ОУХМ, "Москва 1980" олимпийн наадамд хүндийг өргөлтөөр оролцсон/ Ж.Лувсан-Иш /Биеийн тамирын багш, спортын мастер/, Х.Ганхуяг /БТСГ-ын ажилтан/, Ч.Чулуунбаатар /ГЕГ-ийн тэргүүн дэд дарга, спортын мастер/ нарт "Олимпийн алдар" одонг гардуулсан бол Д.Батзориг /МАМСХ-ны тамирчин/, Б.Бадрах /хөнгөн атлетикийн ахмад тамирчин, спортын мастер/ , Ц.Бадамцэрэн - хөнгөн атлетикийн ахмад тамирчин, спортын мастер, Д.Янжмаа - хөнгөн атлетикийн ахмад тамирчин, спортын мастер, Г.Батхуяг /НХЭГ-ын ахлах байцаагч, цагдаагийн хошууч, Я.Сайнбаяр /Авто ашиглалтын механик инженер/, Б.Довдон /ахмад тамирчин/-г тус тус МҮОХ-ны "Алтан медаль"-иар энгэрийг нь мялаасан юм.
Д.Өлзий
Сэтгэгдэл ( 0 )