Олимпод оролцох алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Энэ удаагийн олимпийн наадамд цагдаагийн байгууллагаас 10 тамирчин оролцох эрх авсан билээ. Тухайлбал, хөнгөн атлетикийн марафоны төрөлд МУГТ, цагдаагийн ахмад Б.Сэр-Од, ОУХМ, цагдаагийн ахлах ахлагч Л.Отгонбаяр, МУГТ, чөлөөт бөхийн ОУХМ, цагдаагийн ахмад Б.Наранбаатар, жүдо бөхийн төрөлд МУГТ, цагдаагийн ахлах дэслэгч М.Бундмаа, ахмад С.Мияарагчаа, чөлөөт бөхийн төрөлд МУГТ, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа, дэслэгч О.Бурмаа, боксын төрөлд ОУХМ, цагдаагийн дэслэгч Б.Түвшинбат, сонсогч МУГТ Н.Төгсбат нар оролцохоор болсон юм. Эдгээр тамирчинд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өчигдөр ЦЕГ-т болов.

Ёслолын арга хэмжээнд ЦЕГ-ын дарга хошууч генерал Д.Сандаг-Очир оролцож, наадамд оролцох тамирчдадаа баяр хүргэн, Монгол Улсынхаа төрийн далбааг Лондоны тэнгэрт мандуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн, амжилт хүссэн юм. Тэрбээр цагдаагийн байгууллагаас 1968, 1980, 1992 оны зуны олимпод гурван тамирчин медаль хүртэж, төрийнхөө далбааг мандуулж байсныг онцлон дурссан. Ингээд олимпод зодоглох тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад зориулан тус бүр 10 сая төгрөгийг гардуулан өгсөн юм.

М.ӨНӨРӨӨ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top