Жуулчид “Тал нутгийн марафон”-д оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

“Тал нутгийн марафон-2012” гүйлтийн тэмцээн ирэх сарын 22-нд Цонжин болдогт болох юм байна. Уг тэмцээнд 15-аас дээш насныхан хамрагдах юм. Гүйлтийг хэд хэдэн насны ангиллаар зохион байгуулна. Тухайлбал, 15 хүртэлх насны охид, хөвгүүд нэг км газрыг туулах бол 40-өөс дээш насныхан гурван км гүйнэ. Харин залуучууд 10 км, хагас марафон гүйлтийнхэн 21 км замыг туулах юм. “Улаанбаатар хотын аялал жуулчлал 2015” хөтөлбөрийн хүрээнд аялалд жуучлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах зорилготой энэхүү тэмцээнийг нийслэлчүүдээс гадна гадаадын жуулчид, иргэд өргөнөөр оролцдогоороо онцлогтой юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top