Отрядын Гүндэгмаа Бээжингийн олимпоос мөнгөн медальтай ирж, Хөдөлмөрийн баатрын алдар хүртсэн. Урьд нь тэр олны өмнө гарч өөрийн амжилт болон буудлагынхаа спортын хөгжлийн талаар олигтой юм ярьж чаддаггүй, заримдаа бүр хэлгүй хүн шиг аашилдаг байлаа. Багаасаа эрх танхи өссөн түүний хэлмэрчээр шинэхэн нөхөр Цагаанбаатар нь овоо сайн ажиллаж байв. Хуучин нөхөр нь түүнээс ч илүү хэлмэрч хийдэг байсан гэдэг. Харин саяхнаас О.Гүндэгмаа хэлд бүрэн орж хэнтэй ч тас тас инээнгээ элдвийг ярьдаг, ямар ч сэтгүүлчийн асуултанд торохгүй хариулдаг болжээ. Гэвч тэрээр Лондонгийн олимпийн өмнөх эхний томоохон сорилго тэмцээнүүдэд аз муутай байв. Амжилтын эрэмбээрээ түүний дараа бичигдэж байсан Германы иргэн Д.Мөнхбаяр хүртэл олимпийн эрх авчээ. Хэлд орсон, бас хөлд ч орсон О.Гүндэгмаа үүнд огт шантралгүй дараа дараагийн буудлагын төрлүүдэд амжилтын төлөө зүтгэж, Лондоны олимпийн алтан эрх гардаж авна гэдэгтээ итгэлтэй байна.
Б.Цовоо Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )