Зургаан настай Е.Төгстөмөр хүү Азийн шатрын аварга боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Шри Ланкад энэ сарын 24-нөөс долдугаар сарын 2-ны өдрүүдэд Ази тивийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байна. Уг тэмцээний рапид төрлийн тэмцээн уржигдар болж өнгөрсөн бөгөөд тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 22 тамирчин 7 насны ангилалд оюуны чадлаа үзсэн юм. Рапид төрлийн шилдгүүд энэ сарын 25-нд Шри Ланкийн Хиккадувад медалиа гардан авлаа. Манай тамирчдын хувьд нэг алт, хоёр хүрэл, дөрөвдүгээр байр хоёр, тавдугаар байрын эзнээр нэг хүн шалгарчээ. Тодруулбал Есөнтөмөрийн Төгстөмөр 7 өрөг нэг ч хожигдолгүйгээр тоглож алтан медаль, зургаа хүртэлх насны эмэгтэй ангилалд Г.Энхчимэг хүрэл медаль, Ц.Лхагвасүрэн 16 хүртэлх насны нээлттэй ангилалд хүрэл медаль, Г.Амартүвшин 8 хүртэлх насны нээлттэй ангилалд шагналт 4 дүгээр байр, 18 хүртэлх насны нээлттэй ангилалд эмэгтэйчүүдийн ФИДЕ мастер А.Энхтуул 4 дүгээр байр, Дархан-Уул аймгийн тамирчин Ё.Эрдэмдалай 10 хүртэлх насны нээлттэй ангилалд шагналт 5 дугаар байранд тус тус орсон байна. Тэмцээний талаар болон манай тамирчдын гаргасан амжилтын талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top