Үндэсний их баяр гаадам эхлэхэд 10 гаруй хоног үлдлээ. Өнгөрсөн жилийн тухайд олон тэмдэглэлт ой тохиож байсантай холбогдуулан Монголчууд бид үндсэнийхээ баяр наадмыг өргөн хүрээтэй тэмдэглэж байсан. Харин энэ жил энгийн ёслол хүндэтгэлийн байдалтай болох юм байна. Нээлт хаалтын ерөнхий найруулагчаар УГЗ, найруулагч Ч.Ганхуяг ажиллаж байгаа бөгөөд нээлтийн ёслолыг хийхдээ урлагийн тоглолтоос татгалзаж, аль болох ёслол хүндэтгэлийн агуулгаар дэглэн найруулж, үндэстэн ястны онцлогийг харуулах аж. Гадаадын жуулчдын хувьд нээлт, хаалтын ёслолыг 25 доллараар үзэх боломжтой бол манай иргэд 11-ний нээлтийн ажиллагааны тасалбарыг 8-12 мянга,12 –ны үдээс өмнө бөхийн барилдааны тасалбарыг 2500-3000 төгрөгөөр худалдан авч үзэх боломжтой юм байна. Харин бөхийн шөвгийн барилдааны болон хаалтын ёслолын тасалбарыг 6000-9000 төгрөгөөр худалдаална. Наадмын тасалбарыг Соёлын төв өргөө, Бөхийн өргөө, Төв цэнгэлдэх хүрээлэнгээр борлуулах гэнэ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )