Манай баг тамирчид Азийн элсний спортын наадмаас хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Хятадад болсон Азийн элсний спортын III наадамд Монголын баг тамирчид сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай оролцон хүрэл медаль хүртээд ирлээ. Тэднийг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч “Спортын алдар” медалиар шагнасан юм. Энэ жилийн наадмын хамгийн гол онцлог нь сагсан бөмбөгийн төрөл шинээр багтсан бөгөөд довтолгооны 24 секунд нь 12 болж багассан явдал байлаа. Дөрөв хоног үргэлжилсэн тус тэмцээнд манай баг тамирчид анх удаа оролцож байгаа бөгөөд Тайландын багтай нэлээд ширүүн өрсөлдсөн юм. Дашрамд дурьдахад Азийн спортын элсний наадамд оролцсон тамирчин Ш.Сэдбазар шигшээ багаасаа зодог тайлж байгаа аж.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top