Испанид бүхэл шөнөжингөө ялалтын баяраа тэмдэглэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Хөл бөмбөгийн шигшээ багийнхаа амжилтыг тэмдэглэн Испанийн томоохон хотуудад шөнөжингөө баярлажээ.

Киевт арбитрын сүүлчийн шүгэл тасхийх мөчид Мадридад бөмбөг тэсэрч буй мэт нөлөөлсөн аж. Энэ хором бол хөл бөмбөгийн түүхэнд хурц тод төдийгүй, гайхамшигтай хуудас болжээ. Испанийн шигшээ баг хоёр дахь удаагаа дараалан Европын аварга боллоо.

Сүүлийн энэхүү ялалт нь ямар ч ярих зүйлгүй, үнэхээр бут ниргэсэн цоглог зүйл байлаа. 2010 онд дэлхийн аварга болоход нь хоёр сая хүмүүс тэднийг угтсан билээ. Өнгөрөх шөнө баярлаж хөөрсөн зуу зуун мянган хөгжөөн дэмжигчид хотын төвийг эзэгнэсэн байв.

Энэхүү ялалтын баатрууд хэн бэ? Энэ бол мэдээж, Сильва, Альба, Торрес, Мата нар юм.

Эдийн засгийн хямралын тухай мэдээнээс залхсан Испаничуудын хувьд энэхүү ялалт нь үнэхээр ус, агаар мэт хэрэгтэй зүйл болжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top