Хөлбөмбөгийн одод „том бөмбөг”-нд дуртай аж

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 15

Британийн «Натс» сэтгүүл дэлхийд зартай хөлбөмбөгчдийн халуухан амрагуудын рейтингийг гаргажээ. Тэд ихэнхдээ топ-модель, телевизийн хөтлөгч, дуучин бүсгүйчүүдийг амрагаараа сонгодог аж. Ингэхдээ шаргал үстэй, бас том хөх, өгзөгтэйг нь...

-Орос гаралтай Францын теннисчин Татьяна Головин  Лондонгийн «Арсенал» клуб болон Францын шигшээ багийн хагас хамгаалагч Самир Насеригийн амраг болжээ.

-Одоогоос 10 жилийн өмнө модель Марта Чеккетто хамгаалагч Лука Тониг „уургалсан”. Эхнэрийнхээ ачаар Лука Италийн шигшээгийн довтлогч болтлоо „дэвшсэн”.

-Аргентиний «Плейбой» сэтгүүлийн модель Евангелина Андерссон цагтаа алдарт Диего Марадонагийн амраг байсан. Тэгвэл бүсгүйн хувьд шинэ амрагаараа дахиад л хөлбөмбөгчинг сонгожээ. Тэр нь Мюнхеий «Бавари»-гийн Мартин Демикелис юм.

-«Милан»-ы Жанлука Дзамбротта болон түүний эхнэр Валентина хоёр бол хөлбөмбөгийн ертөнц дэх үлгэр жишээ хос гэхэд болно. Тэд хамтаа есөн жил амьдарч байна. Валентина нь Италийн хөлбөмбөгийн „хамгийн том хөхтэй мисс” гэх алдрын эзэн аж.

-Испанийн «Барселона»-гийн Лионель Мессигийн эротик киноны жүжигчин Люсиана Салазар өмнө нь Николас Масу болон Фернандо Гонсалесийн өвөрт жаргаж байсан нэгэн. Тэрээр 97 см-ийн хөхөөрөө хэнийг ч дэгээдэх бүсгүй.

-Британийн модель Никола Таппенден нь олон жилийн турш «Вест Хэм»-ийн хагас хамгаалагч Бобби Заморагийн найз бүсгүй явсан. Харин Боббиг зодог тайлахад хөлбөмбөгт „дуртай” Никола «Лидс»-ийн хагас хамгаалагч Саймон Уолтоныг шинэ амрагаараа сонгосон байна.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top