Наадмын бөхчүүд болон хурдан морины сэргээшийн шинжилгээг энэ сарын 12-нд авахаар бэлтгэл ажлаа хийж байна. Тиймээс бөхчүүдэд сэргээшийн хор холбогдлыг таниулах зорилгоор тараах материал, 2-3 ширхэг гарын авлага тарааж байгаа аж.
Олон улсын допингийн төвөөс баталсан шинжилгээний сав, бөглөх хуудас, тестийг хангалттай бэлдсэн байна. Харин эмч, эмнэлгийн ажилтнууд олимпийн баг тамирчидтай ажиллаж байгаа тул сэргээшийн сурталчилгаа оройхон эхэлжээ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )