Лондонгийн олимпийн медиалиуд бэлэн боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03


 

Лондоны зуны олимп болон паралимпийн наадмын бүх медаль болох  4700 медалийг  хийж дуусчээ. Алт, мөнгө, хүрэл медалийг долдугаар сарын 27-нд дэлхийн спортын баяр эхлэх хүртэл ХI зуунд байгуулсан, Британийн хамгийн эртний байгууламжуудын нэгд хадгалахаар болсон байна.  Шагналууд Олимпийн наадмын түүхэнд тэмдэглэгдэхээр том буюу 85 мм голчтой, 7 мм зузаан, 400 грамм жинтэй аж. Загварыг нь зураач Дэвид Уоткинс, Английн Гэмпшир гүнлигийн харьяат дархан Линь Чун нар бүтээсэн аж. Медалийн нүүрэн талд олимпийн наадмын бэлгэдэл болсон, эртний Грекийн ялалтын бурхан тэнгэр Никаг дүрсэлсэн бөгөөд ар талынх нь голд 2012 наадмын бэлгэдлийг дүрсэлж, тамирчдын эрч хүч болоод эв нэгдлийг илэрхийлсэн цацран сүлбэлдсэн гэрлийг дэвсгэр болгожээ. Бүх медалийн ар тал дээр олимпийн наадам болж буй газрыг заасан утга бүхий Темза мөрөн урсаж буйг харуулсан баярын туузыг дүрсэлжээ. "Медалиуд, тэдгээрийн загвар нь хэдхэн хоногийн дараа болох олимпт оролцох тамирчдад урам зориг өгнө" гэж  найдаж байгаагаа  Лондоны олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Коу илэрхийлсэн байна.

 Г.Энхтуяа

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top