Лондонгийн олимпын нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хүндэт зочин дагуулж явах эрхтэй. Ерөнхийлөгч бэртлийн улмаас энэ олимпыг өнжиж байгаа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганд нэг эрхээ олгосон. Харин хоёр дахь хүндэт зочин хэн байхыг сонирхож байсан хүмүүс цөөнгүй. Ерөнхийлөгч Лондонгийн олимпын нээлтийг үзэх хүндтэй хэрнээ азтай хүнээр Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцыг сонгосон тухай албан бус эх сурвалж өгүүллээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )