Баяр наадмын тухай хуулиар таваас дээш давсан бөхчүүд, харваачид болон түрүүлж айрагдсан хурдан морьдоос сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ жилийн хувьд бөхчүүд, хурдан морины сэргээшийн шинжилгээг энэ сарын 12-нд авахаар бэлтгэж байгаа аж. Өнгөрсөн жилийн наадмаар найман бөх сэргээш хэрэглэсэн гэх хэл аманд өртөж, хоёр нь сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож байсан. Харин энэ жил бөхчүүдийн зүгээс сэргээш хэрэглэх асуудал гаргуулахгүйн тулд сэргээшийн хор хөнөөлийн талаар сурталчлан, тараах материал өгчээ. Тухайн тамирчин сэргээш хэрэглэсэн эсэхийг тогтоохын тулд зориулалтын саванд тухайн хүний шээсийг авч А,В гэсэн хоёр саванд хийж битүүмжлээд олон улсын стандартын дагуу DHL-ээр шинжилгээг явуулдаг байна. Тамирчин “А” сорьцын хариуг эс зөвшөөрвөл “В” сорьцыг шинжлүүлэх эрхтэй ажээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )