"Азийн хүүхдүүд" стортын их наадмын нээлт өчигдөр боллоо. Азийн хүүхэд залуучуудын дунд дөрвөн жилд нэг удаа зохиогддог уг спортын их наадам ОХУ-ын Якутын Саха хотод болж байгаа билээ. Спортын V их наадамд өрсөлдөх 28 орны баг тамирчдыг Якутын үндэсний хувцастай охид зохион байгуулагчид угтаж авсан байна. Энэхүү хүүхдийн спортын их наадамд ОХУ-аас шилдэг гэсэн баг тамирчдаа бүхий л төрөлд илгээжээ. "Азийн хүүхдүүд" спортын их наадам нийт 23 төрөлд аваргуудаа тодруулах бөгөөд их наадамд энэ жил анх удаа самбо бөх, усанд сэлэлтийн төрлүүд багтсан аж.
Э.АНУДАРЬ
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )