Мария 7 настайгаасаа АНУ-д амьдарч байгаа ба өөрийн даяаршиж нийгэмшсэн байдлаа цаг үргэлж харуулсаар байгаа билээ.
London Evening Standard мэдээлснээр Уимблдоны тэмцээний дөрөвдүгээр тойрогтоо дэлхийн номер нэг теннисчний алдрыг хүртсэн тамирчин бүсгүй маань хуримын ёслолоо маш “даруухан” хийх болно гэж мэдэгджээ.
Тэрээр “Би ханхүү Уильям, Кейт Миддлтон нарын хуримын ёслолыг харсан. Тэр бол дэлхийн сая сая хүмүүсийн анхаарлыг татсан үнэхээр сүрлэг үйл ажиллагаа болсон. Гэвч би өөрийн хуримын ёслолыг тийм сүр дуулиантай тэмдэглэхийг үнэхээр хүсэхгүй байна” хэмээн 25 настай алдарт теннисчин бүсгүй өгүүлжээ.
Шарапова, 28 настай Вуячич нар 2010 оны аравдугаар сард сүй тавьсан ба хуримын ёслолоо Олимпийн тэмцээнээс шалтгаалан хойшлуулаад байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )