Д.Дагвадорж Японы илээчийг урьжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

Ёкузонa Д.Дагвадоржийн урилгаар Япон Улсын Фукуко хотын Спортын эмнэлгийн илээч Танигучи манай оронд иржээ. Тэрбээр олимпийн наадамд оролцох чөлөөтийнхөнтэй ажиллахаар ирсэн байна. 10 гаруй жил спортын бэртлийг илааршуулах чиглэлээр ажиллаж буй тэрбээр хамтран ажилладаг Ясихиро Яширотой ирсэн гэнэ. Танигучи "Бие халаалтыг сайн хийвэл бэртэлд өртөх магадлал багасдаг.

Тамирчид бэлтгэл сургуулилт хийж байгаад шууд больчихдог нь буруу. Бэлтгэлийн ачааллыг аажмаар багасгаж хэт ачааллаас алгуур чөлөөлж хэвийн байдалд оруулж байх шаардлагатай. Тэгвэл бэртэл авах магадлал буурна" хэмээн ярьжээ. Японы илээчид олимпийн наадам эхлэх хүртэл манай улсад ажиллана.

Б.СИЙЛЭН

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top