Буудлагынхан 11 нд мордоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

Японы "Аsics" фирмийнхэн ирэх даваа гаригт буюу долдугаар сарын 9-нд "Лондон-2012" зуны олимпын  наадамд оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлийн хувцсыг БТСГ-т хүлээлгэж өгөх ажээ. Уг ёслолд Шадар сайд М.Энхболд, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн зэрэг албаны хүмүүс оролцох юм байна. Мөн энэ өдөр "Лондон-2012" зуны олимпын  наадамд оролцох Монголын баг тамирчдын хоёр дахь хэсэг болох Буудлагын шигшээ багийн тамирчдыг үдэх ёслол болох бөгөөд тэд долдугаар сарын 11-нд будант Альбионыг зорино.

Эх сурвалж: "Ардчилал" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top