Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүүхдийн төлөө газар, Хурдан морь уяачдын холбоотой хамтран, хурдан морь унадаг хүүхдүүдийн эрхийн асуудлын тухай олон нийтэд хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Хүүхдийн төлөө газрын захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Ундрах, Хүүхдийн төлөө газрын хүүхдийн хөдөлмөр хариуцсан мэргэжилтэн Г.Ойнбаяр “Монгол глобал” ХК-ны захирлын зөвлөх Ч.Эрдэнэчулуун, Морин спорт уяачдын холбооны Хэвлэл мэдээллийн албаны дарга Я.Болдбаатар нар оролцлоо.
Монгол үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны хамгийн гол оролцогч нь хүүхэд байдаг. Наадмаар хурдан морины хүүхдийн эрхийн асуудал маш ихээр хөндөгддөг билээ. Тухайлбал 2010 оноос хойших бүх томоохон хэмжээний уралдаанууд хийсэн судалгаанаас үзэхэд жилд дунджаар 2-3 хүүхэд уралдааны талбарт болон бэлтгэлийн явцад нас барж байна гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс энэ жилээс эхлэн дараах шаардлагыг хангасан хүүхдэд морь унах албан ёсны зөвшөөрөл олгох аж.
Хэрэв эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд хүүхдүүдийг баяр наадмаар уралдуулах зөвшөөрөл олгохгүй.
Мөн энэ жилээс Хурдан морь уяачдын холбоо, хурдан морь унадаг хүүхдүүдэд зориулалтын хамгаалалтын хэрэгсэл буюу малгай тохойвчийг оруулж иржээ. Энэхүү хамгаалалтын хэрэгсэл одоогийн байдлаар 3000 гаруй хувиар орж ирсэн бөгөөд хөдөө орон нутгаар уяачдад худалдаалж байгаа аж. Эдгээр хэрэгслийн чанар стандартад ихээхэн анхаарсан бөгөөд малгайны размер нь 53-56, үнийн хувьд тохойвчтойгоо нийлээд 40 мянган төгрөг юм.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )