Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр удахгүй тохиох гэж байна. Энэхүү баяр наадмыг бид эрийн гурван наадам гэж нэрийддэг бөгөөд түүний нэг нь яах аргагүй хурдан морьдын уралдаан юм. Жил болгоны үндэсний баяр наадмаар хурдан морины уралдаан болоход зөвхөн морь, уяач хоёр л алдаршдаг. Харин хүүхдүүд мартагдаж, тэдгээр хүүхдүүдийг ивээн тэтгэж, шагнал урамшуулал олгодог байгууллага ховорхон байдаг. Харин энэ жилээс эхлэн “Монгол глобал” компани хурдан морь унадаг хүүхдүүдийг шагнахаар болжээ. Энэхүү шагнал нь сая төгрөгний үнэтэй алтан Гэрэгэ бөгөөд зургаан насны морьдын эхний тав буюу айргийн таван байрыг эзэлсэн нийт 30 хүүхдэд гардуулах аж. Энэ үйл ажиллагаа бүх насны морьд уралдаад дууссаны дараа Хүй долоон худагт байрлах Цэнгэлийн магнай галын их хүндэтгэлийн өргөөнд болж амжилт гаргасан унаач хүүхдүүдэд албан ёсоор гардуулах юм. Түүнчлэн энэхүү алтан Гэрэгэ шагналаа жил бүр уламжлал болгон унаач хүүхдүүдэд олгохоор болжээ.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )