Өнөөдөр 10 цагт Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж буй "Эрүүл залуу хүн" дугуйтай аялалынхан замдаа гарлаа. Энэхүү аялалд нийт таван багийн 50 дугуйчин оролцож байгаа юм. Дугуйчид гараагаа МЗХ-ны талбайгаас эхэлсэн бөгөөд нийт 150 км зам туулах ажээ. Аялалын багийнхан Налайх, Гурван найзын агуй, Мэлхий хад, Гүнжийн сүм зэрэг газраар эко аялал хийх бөгөөд аяллын турш зориуд хог хаягдал ихтэй газрыг сонгон авч тухайн орчныг цэвэрлэх юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )