Уг тэмцээн есдүгээр сард Азербайджаны Баку, Ленкоран хотуудад эхлэх ба зохион байгуулагч орны зүгээс уг арга хэмжээг спортын жинхэнэ баяр болгохоор зорьж байна. Нээлт, хаалтын ажиллагаанд дэлхийн одууд ирж тоглолт хийх юм байна.
Азербайджан улс нь "Евровидение" наадмыг гайхалтай сайн зохион байгуулсан ба ахин өөрсдийгөө дэлхий дахинд сайнаар таниулахаар бэлтгэж байгаа аж.
17 нас хүртэлх охидын дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд дэлхийн бүх тивээс 16 баг оролцох юм байна. Багуудыг 4 хэсэгт хуваасан ба есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 13-ны хооронд Азербайджаны хамгийн эртний гоёмсог хотууд болох Баку, Ленкоранд тоглолтууд явагдана. Хамгийн түрүүнд Азербайджаны охидын шигшээ баг Колумбийн шигшээтэй тоглох ажээ.
Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд Дженнифер Лопес, Рианна, Шакира зэрэг эстрадын алдарт одууд ирж ая дуугаа өргөх юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )