Өнөөдөр “Эллэй Боотур” стадионд чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. Эхний өдөр охидын 48, хөвгүүдийн 42, 54 кг-ийн жингийн барилдаан боллоо. "Тэмүжин" спорт сургалтын төвийн тамирчин З.Занабазар 54 кг-ийн жинд эзэн орны тамирчныг ялснаар алтан медаль хүртжээ. Мөн хөвгүүдийн 42 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин н.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн байна. Харин охидын 48 кг-ийн жинд эмэгтэй тамирчдынхаа салхийг хагалж барилдаан хийсэн н.Отгонжаргал хүрэл медаль хүртсэнээр Монголын тамирчид хоёр алт, нэг мөнгө, 8 хүрэл, нийт 11 медальтайгаар “Азийн хүүхдүүд” спортын V их наадмыг үргэлжлүүлж байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )