Их монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн хүүхдийн сур харваа эхэллээ. Өнгөрсөн жилийн тэгш дөрвөн ой давхацсан наадмаас дутахааргүй олон хүүхэд бүртгүүллээ гэж зохион байгуулагчид тэмдэглэн хэлэв. Тухайлбал, энэ жил нийслэл болон орон нутгаас 6-17 насны 80 гаруй харваач хүүхэд цэц мэргэнээ сорихоор иржээ. Эдгээр хүүхдүүд үндэсний буюу халх сурын харваагаар өрсөлдөж байна. Энэ талаар бид дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )