Жил бүрийн наадам сурын харваагаар эхэлдэг уламжлалтай. Энэ жил ч мөн энэ уламжлалын дагуу Урианхай сурын харваагаар эхэллээ. Өөрөөр хэлбэл үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр Үндэсний сурын урианхай харваагаар энэ сарын долоонд эхэлсэн. Энэ жилийн урианхай сурын харваанд 100 гаруй харваач цэц мэргэнээ сорьсоноос Монгол улсын мэргэн, Урианхай сурын дархан мэргэн, Буриад сурын мэргэн М.Батгэрэл 30 сумнаас 28 онож, түрүүлсэн бол Ж.Мягмар, Х.Бямбажав, З.Нямсүрэн, Н.Баянмөнх нар айргийн тавд орсон юм.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )